Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнөөр төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайханбилэг “Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх” төслийн хүрээнд байгуулагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 цэгт “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор 7 сая 350 мянган иргэнд үйлчилжээ.
“Нэг цонхны үйлчилгээ”-г хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.