Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК ажиллаж төслийг төлбөрийн дараа төлөгдөх нөхцлөөр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү өндөр үр ашигтай, стратегийн чухал ач холбогдолтой цахилгаан дамжуулах сүлжээ үүсч төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон өмнийн говийг гэрэлтүүлж эхэллээ.
Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо | ||
Үзсэн: 2158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.