Шууд Chart

Үндэсний зөвлөлдөх уулзалт болно

2013-11-13 14:14:02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 16-ны 14.00 цагт  "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.  
Үндэсний зөвлөлдөх уулзалт нь шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл,  эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл гэсэн үндсэн таван салбар хуралдааныг хийнэ. Хуралдаан бүрийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар тус тус удирдана. Үүний дараа нэгдсэн зөвлөлдөх уулзалтыг хийж, салбар хуралдаан бүрээс гарсан тайланг нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч дүгнэлтийг танилцуулах юм байна. Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын ойрын 10 жил, дунд ба урт хугацааны ирээдүйн замын зураг гарна гэдгийг хурал зохион байгуулагчид онцоллоо. Зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгчид оролцоно.

Нийтэлсэн: Б.Баярт

Үндэсний зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй