![](/uploads/201311/news/thumb/8a4794a15910b49370ae9616f1e14221_x3.gif)
МАН-ын 29 дэх даргаар сонгогдсон М.Энхболдын санаачлагаар Монголын улс төрийн намын дарга нар Улаанбаатар зочид буудалд үндэсний зөвшилцлийн асуудлаар уулзалт хийж байна. Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцах бөгөөд онцлог нь үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зөвшилцдөг, үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгохыг улс төрийн нам эвслүүдэд МАН-аас уриалж байгаа юм.
Монгол Үндэсний Ардчилсан намын дарга М.Энхсайхан “Нам нь ямар байна төр нь тийм л байна. Үндэсний зөвшилцөл гэх нэрнээс эхлээд бид зөв буруугаа ярилцах хэрэгтэй. Дайн самуунтай, тарж бутарсан улсад үндэсний зөвшилцөл гэх үгийг ашигладаг. Манай улсын хувьд ийм айхтар нөхцөл байдал бий болоогүй байгаа. Гэхдээ оюун санааны хувьд тарж бутарсан зүйл байна. Энэ ширээний ард л гэхэд 16 намын нэр бичигдсэн байна. Өнөөдөр энэ улсад хэдэн мянган ТТБ, энэ олон нам, 30 гаруй шашин шүтлэг гэж тарсан байна. Үндэсний эрх ашиг гэх ойлголт бидэнд үнэндээ алга. Ганц жишээ хэлэхэд, парламентын нэг танхимтай байгаа нь хяналтгүй төр үүсэх, төрийн дээр нам гарах, үндэсний эрх ашгийг үгүй болгох нөхцөл болж байна. Бид ийнхүү хуралдах нь үр дүнд хүрэх ёстой. Өмнө нь хэд хэдэн удаа ингэж намын удирдлагуудын оролцсон хэлэлцүүлэг болж байсан ч тодорхой шийдэлгүйгээр өндөрлөж байсан шүү дээ” гэж хэллээ. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МНН-ын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга С.Оюун, МУНН-ын дарга Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МСДН-ын дарга А.Ганбаатар, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын
дарга: Ш.Төмөрсүх, Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ, Эх орончдын нэгдсэн намын
дарга Г.Ганбат, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Энхбаяр нар ирэх байсан ч зарим намууд төлөөллөө оролцуулж байна. Хуралд 13 намын төлөөлөл ирснээс АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун, БНН-ын дарга Жаргалсайхан нар ирсэнгүй. Ингээд хурал хаалттай байдалд шилжлээ.
![](/uploads/201311/photos/e83a9820a7acbc3f9d0d775575bf11e7_11464.jpg)
![](/uploads/201311/photos/eaeaa7c82cf67b48659d58cbc689be68_11464.jpg)
![](/uploads/201311/photos/e8933154938bacf5beca043e437d9aec_11464.jpg)
![](/uploads/201311/photos/47d6c0530aba96801c69f37c901bb809_11464.jpg)
![](/uploads/201311/photos/f6a61555aae6f51e39d992b089d42905_11464.jpg)
![](/uploads/201311/photos/a0d3538839f74862e336bd4d026f8d17_11464.jpg)
![](/uploads/201311/photos/bdf8e64d21361ddf9bb58e7414d22f41_11464.jpg)
Улс төрийн намуудын дарга нар уулзаж байна | ||
Үзсэн: 2151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.