Цөмийн Энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчсөн, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцлийг хангаж ажиллаагүй зэрэг 27 зөрчил илрүүлж 4 байгууллагад улсын байцаагчийн 19 заалттай албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоожээ. Эмнэлгийн байгуулллагын хувьд рентген оношлогооны аппаратад цацрагийн хамгаалалт аюулгүйн байдалд дүгнэлт гаргуулаагүйгээс цацрагаас хамгаалах хувийн хамгаалалтын хэрэгслийн хангалт муу, рентген кабинет зохион байгуулалтын хувьд шаардлага хангахгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд илэрчээ.
Геологийн компаниудад цацрагийн шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.