Шууд Chart

Монгол Улс Мексикийн нэгдсэн улстай хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана

2017-05-09 18:34:06

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Мексикийн агентлагийн техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Ерөнхий захирал Др.Марта Наварро-Албо нар “Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т Мехико хотод гарын үсэг зурав.

Энэхүү хөтөлбөрийн дагуу талууд соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох, мөн манай иргэд Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, дипломатууд мексикийн гадаад бодлого, испани хэлний сургалтад хамрагдах боломжтой болж байна. Түүнчлэн Мексик Улс нь Маяа, Ацтеки зэрэг хүн төрөлхтөний эртний иргэншлийн өв, соёлыг хадгалж чадсан, энэ чиглэлд арвин их туршлагатай, дэлхийд тэргүүлэх улс бөгөөд Хөтөлбөрийн хүрээнд манай тал Мексикийн дээрх туршлагаас суралцах боломж нээгдэж байна.

Энэхүү хөтөлбөр нь манай хоёр орны Засгийн газар хооронд 1985 онд байгуулсан Соёлын солилцооны хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр байгуулж буй баримт бичиг юм.


Монгол Улс Мексикийн нэгдсэн улстай хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана   
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй