Шууд Chart

Цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ

2013-11-14 10:09:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима компанийнхаа үйлдвэрлэдэг 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг, бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай автомашиныг санал болголоо. Харин нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг эзэлж буй автомашины утааг бууруулах, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй гэх энэ машинаас эхний ээлжинд туршилтаар 3 ширхэгийг авч туршиж үзэхээр боллоо.  Хотын захиргааны хэрэгцээнд хэрэглэж турших энэ машины үр дүн өндөр байвал  цаашид машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй