Шууд Chart

Ураны асуудлаар ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа

2013-11-14 11:39:42

“Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны сайд Л.Болд уран олборлох гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан” гэх ташаа мэдээллийг зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг хийж байна.

Тус айлчлалын үеэр талууд иргэд харилцан зорчих, хөдөө аж ахуй, археологи, нотариатын салбарт хамтран ажиллах зэрэг гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.
 
Дашрамд тэмдэглэхэд Монгол Улсын цөмийн эрчим хүч, уран олборлолтын талаарх бодлого тодорхой бөгөөд Монгол Улс цөмийн хаягдлыг булшлахгүй гэсэн байр суурийг хатуу баримталсан хэвээр байгаа. Манай улсад цөмийн хаягдалтай холбоотой ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашид ч хийгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Ураны асуудлаар ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй