Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Улаанбаатарт үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдаа 11 сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд "МИШЭЭЛ ЭКСПО" төвд болно. Үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй аж ахуй нэгж оролцоно. Энэ үеэр зургаан номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөсөн байна. Үзэсгэлэнг жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ зохион байгуулна.
“Улаанбаатарт үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн болно | ||
Үзсэн: 1720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.