Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр

2013-11-14 13:19:49
Error loading player: No playable sources found

Өнөөдөр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр.  Энэ өдөр ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ, ЭМШУИС, НЭМГ хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдийн эрүүл хооллолт, хөдөлгөөн, дотоод шүүрлийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж байна.

 Дэлхий нийтэд зүрх, судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтын 80 хувь нь чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжээс үүдэлтэй байдаг аж. Монгол улсад 1999 онд чихрийн шижин өвчний тархалт 3 хувь, 2006 онд 6,5 хувь, 2011 оны дүнгээр 8,2 болж өссөн нь байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний амьдралын зөв дадал хэвшил чухал бөгөөд эрүүл зөв хооллох, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингүй байх, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй аж.
Нийтэлсэн: Б.Баярт

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй