ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа хүрээнд “ Монгол бичигтэн” аяныг эхлүүллээ. Тус яамны албан хаагчид 2014 оны 1 дүгээр сарын 15-нд монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгч тус тусын түвшингээр баг болж хичээллэх юм байна. Энэхүү ажлын хүрээнд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн “Бичиг үсгийн баяр” болон хичээлийн шинэ жилийг “100 хувь Монгол бичигтэн” амжилтаар угтаж, монгол бичигтэн яам болж, төрийн албадыг манлайлах зорилт тавьсан байна. Одоо тус яам гадна талын хаягаа уйгаржин монгол бичгээрээ бичсэн бол цаашид хэлтсүүдээ ингэж хаягжуулах аж.
Бичиг үсгийн баярыг амжилтаар угтана | ||
Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.