Шууд Chart

Далайн гаралтай бүтээгдэхүүн аюулгүй гэж мэдэгдлээ

2013-11-14 14:55:30

Японы загасчдын нийгэмлэгийн тэргүүн тус улсын далайн гаралтай бүтээгдэхүүн эрүүл ахуйн хувьд аюулгүй гэдгийг гадны хэвлэл мэдээллийнхэнд уламжиллаа. Учир нь Фукушима Даичи цөмийн байгууламжаас цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус далайн усанд цутгаж байгаа тухай мэдээлэл цацагдсанаас хойш гадны улс орнууд Японы загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохыг хориглож, бусад төрлийн бүтээгдэхүүнээс нь аюулгүй гэх батламж шаардах болсон юм. Загасчдын нийгэмлэгийн тэргүүн Масанори Мияхара “2011 оны 3 сараас энэ оны 9 сар хүртэлх хугацааны  судалгаа шинжилгээний дүнд Фүкүшима Даичи цахилгаан станцын ойролцоох далайн усанд цацраг идэвхит бодис илэрснээс биш Японы далайн эргийн бүх усанд энэ бодис илрээгүй” гэсэн юм. Тэрбээр Японы далайн гаралтай бараа бүтээгдэхүүн аюулгүй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж ойлгуулахын тулд 6 хэл дээр тайлбар бичиж, цахим хуудсанд байрлуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн гаралтай бүтээгдэхүүн аюулгүй гэж мэдэгдлээ  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй