Хүн төрөлхтний дийлдэшгүй хүчин болох байгалийн гамшигт өртөж, их хэмжээний хохирол амссан Филиппин улсад дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгасаар байна. Хайян хар шуурганд өртөж, хохирсон Филиппиний иргэдэд туслахаар Тайваний тусламжийн баг өчигдөр тус улсыг зорьлоо. Байгалийн гамшгийн улмаас хэдэн зуун хүн амь насаа алдаж, шархдаж бэртэн, ундны ус, хоол хүнс, дулаан хөнжил хүрэлцээ муутай байгаа учир эмнэлгийн үйлчилгээний тусламж үзүүлэхээр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гамшгийн бүс нутагт ажиллахаар илгээгдсэн байна. Мөн Тайваны засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүс нутаг дахь аврах ажиллагаанд зориулж 200,000 ам.долларын мөнгөн тусламж үзүүлжээ. Харин дулаан хөнжил, ахуйн ариун цэврийн хэрэгсэл, майхан ачсан БНСУ-ын тусламжийн 2 нисдэг тэрэг мөн л Филиппинийг зорьсон байна. Гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хүн хүч, эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг байгаа учир аврах багийнхан болоод эмч нарыг илгээхийг тус улсын засгийн газраас олон улсад хандан уриалж байна.
| Филиппин улсад тусламж үзүүлэхийг уриалж байна | ||
| Үзсэн: 1848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.