
Япон улсын анагаахын тэргүүлэх их сургууль Фужита Эрүүл мэндийн их сургуулийн захирал Проф. Хошинага тэргүүтэй төлөөлөгчид Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа АШУҮИС-ийн түшиц Япон, Монголын сургалтын эмнэлгийн төсөл дээр хамтран ажиллах зорилгоор АШУҮИС-д айлчлан ирээд байна.
АШУҮИС болон Фужита Эрүүл мэндийн их сургууль нь 2016 оны 8 сард Хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна. Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг нь орны тоогоор төдийгүй жилд хийгддэг тархи, зүрхний хүнд хагалгааны тоогоор Японд нэгдүгээр байр эзэлдэг эмнэлэг юм. Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг нь Да Винчи мэс заслын роботын Азийн сургалтын төв билээ.
Монголд төдийгүй Японы олон эмнэлэгт хандан эмчилгээгүй гэгдсэн ходоод улаан хоолойн хавдартай монгол хүнд 19 цагийн хагалгааг амжилттай хийж эдгээсэн нь Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмч, багш нарын ур чадварыг харуулж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд цаашид шинээр баригдах Япон Монголын сургалтын эмнэлгийг Япон стандартын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгоход эмчийн ур чадвар, сувилахуй, менежментийн туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Проф. Хошинага илэрхийллээ.
Сургалтын эмнэлгийн төсөлд хамтран ажиллана | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.