Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа амьтанд хийлээ

2017-05-21 10:11:51

Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н.Баасанжаваар удирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх аж.



Дашрамд мэдээлэхэд,  дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна.

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтэний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа амьтанд хийлээ   
Үзсэн: 2678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй