Египет улсын ерөнхийлөгч асан Мухамед Мурси улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдалд цэргийн хүчнийхнийг буруутгалаа. Өчигдөр хуульчид түүнтэй уулзахаар хорих байранд очих үед тэрээр ийн мэдэгдсэнийг уламжилж байна. Мурси Египетийн ард иргэд цэргийнхний эсрэг төрийн эргэлт хийхээс нааш тус улсад тогтвортой байдал бий болохгүй гэжээ. Өнгөрсөн 7-р сард ардчилсан сонгуулиар ялалт байгуулж, ерөнхийлөгчөөр сонгогдсон Мухамед Мурсиг цэргийн хүчнийхэн унагаж, төрийн эргэлт хийснээс хойш түүнийг гэрийн хорионд оруулж, улмаар түүний эсрэг жагсаал цуглаан өдөөгчдийг устгасан хэргээр шүүгдээд байгаа юм. Түүний ард түмэндээ илгээсэн захидалд дурдсанаар тэдний хийх төрийн эргэлт нь үндэсний эв нэгдэл, тогтвортой байдлыг бий болгох учиртай гэжээ. Мурсиг дэмжигчид өнөөгийн түр засгийн газар болон цэргийнхний эсрэг хөдөлгөөнөөө үргэлжлүүлсээр байна.
| Мухамед Мурси цэргийн хүчнийхэнг буруутгаж байна | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.