Шууд Chart

Жанет Еллен мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлнэ

2013-11-14 16:34:35

Холбооны нөөцийн сангийн тэргүүний албан тушаалд нэр дэвшээд буй  хатагтай Жанет Еллен өчигдөр Сенатын банкны хороогоор орохоос өмнө Америкийн эдийн засгийн бодлогыг цааш хэрхэн авч явах талаар байр сууриа илэрхийллээ. Хэрвээ энэ албан тушаалд томилогдвол одоо хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлогыг цааш үргэлжлүүлж, эдийн засгийг сэргээх алхамыг дорвитой хийх болно гэсэн юм. Жанет Еллен өнөөдөр сенатын танхимын гишүүдтэй уулзаж хэрэгжүүлэх, бодлого төлөвлөгөөгөө танилцуулах юм. Ажиглагчид түүнийг Бүгд найрамдахчуудын зүгээс олон асуулттай нүүр тулж магадгүй ч Холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүнээр сонгогдох нь гарцаагүй гэж үзэж байна. Ерөнхийлөгч Барак Обама түүний нэрийг энэ албан тушаалд дэвшүүлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жанет Еллен мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлнэ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй