Өчигдөр Женев хотноо болсон дуудлага худалдааны үеэр ягаан очир 83 сая ам.долларт хүрч үнэт эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо. 59 каратын “Ягаан од” гэж нэрлэсэн энэхүү чулууг 14 жилийн өмнө Өмнөд Африкаас олборлосон бөгөөд хэмжээгээрээ томд тооцогдох юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 52 сая ам.доллароос эхэлсэн ч хаалтын үнэ 76 сая Швейцарь франк буюу 83 сая ам.долларт хүрчээ. 3 жилийн өмнө “Үзмэн ягаан” нэртэй ийм төрлийн очир эрдэнийн чулуу 46 сая ам.долларт хүрч хамгийн дээд үнийг тогтоож байсан.
| “Ягаан од” эрдэнийн чулууны дээд үнийг тогтоолоо | ||
| Үзсэн: 1793 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.