ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр БНСУ-д албан айлчлалаа эхлүүлсэн. Тэрбээр бизнес уулзалтад оролцох үеэрээ Ази Европыг холбосон төмөр зам байгуулах төслийг Умард, Өмнөд Солонгостой хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Торгоны төмөр зам гэгдэх худалдааны зориулалт бүхий төмөр зам нь Сибирээс эхлэн Хойд Солонгосын Ражин боомтоор дамжиж Өмнөд Солонгосын Бусан боомт хүртэл үргэлжлэх юм байна. ОХУ энэ төслийн эхлэл болгож өнгөрсөн 9-р сард зүүн өмнөд хилийн Хасан хотоос Умард Солонгос улсын хойд хилийн Ражин боомт хүртэлх 54 км төмөр замыг ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замыг 2 Солонгосын төмөр замтай холбох их ажлыг эхлүүлэх төслийг Өмнөд Солонгос улсын талаас дэмжсэн тухай Оросын дуу хоолой агентлаг мэдээлж байна. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл ОХУ 36 хувь, БНСУ 34 хувь, БНАСАУ 30 хувийг эзэмших юм байна. Ерөнхийлөгч Путин Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидад хандан “Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл үйл ажиллагаагаа гадаад зах зээлрүү тэлэх боломж бүрэн нээгдэнэ” гэжээ. Мөн төслийг хэрэгжүүлэхэд Өмнөдийн компаниудыг ч оролцох боломжтойг дуулгасан. Энэ төсөл нь аль аль талдаа худалдаа, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой ч 2 Солонгос улсын харилцаа муу байгаа, Умард Солонгос улс НҮБ-ын хоригийг зөрчиж цөмийн зэвсгийн үйлдвэрлэл явуулж байна гэх олон улсын хардлага зэрэг улс төрийн хүчин зүйл саад болж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Ерөнхийлөгч Путин улс төрийн энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа ч мөн илэрхийлээд энэ төсөл Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг авчрахад чухал үүрэгтэй гэдгийг онцолсон юм.
| Торгоны төмөр зам Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоно | ||
| Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.