Шууд Chart

ДЭМБ-ын Ерөнхий захирлаар томилогдсон ноён Тедрос Гебргэйсус-тай уулзлаа

2017-05-25 17:35:36

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувьд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлаар томилогдсон ноён Тедрос Гебргэйсуст баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Др.Тедрос Адханом Гебрейсус нь:
-       2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.  
 Тэрээр Др. Тедрос Гебрейсус  2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
-       2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
-       2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
-       2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
-       2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
-       2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж байжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ-ын Ерөнхий захирлаар томилогдсон ноён Тедрос Гебргэйсус-тай уулзлаа  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй