Шууд Chart

Эрүүлээр аялал зугаалга хийж болдогыг харууллаа

2017-05-29 16:07:02

2017 оны 05 дугаар сарны 26-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээ, "Өөртөө туслах бүлэг"-ээс эмчлүүлэгчидтэйгээ хамтран Сүхбаатарын талбайгаас Зайсан хүртэл суртал ухуулга, сурталчилгаа хийж, СЭМҮТ-ийн үйл ажиллагааг  танилцуулах, архины хор уршгийг иргэд, өсвөр үе хүүхдүүдэд таниулах зорилгоор эдгэрэлийн баяр, эрүүлээр аялал зугаалга хийж болдогыг бодит утгаар үзүүлэх, дахилтаас урьдчилан сэргийлэх эмчлүүлэгчиддээ “нэг хамт олон, нэгэн зорилготой болох”-ыг ойлгон таниулах ажлыг зохион байгууллаа.

570 эмчлүүлэгчээс 60 гаруй төлөөлөл оролцсон болно. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд хөтөлбөр”-өөр үйл ажиллагааг Монгол орон даяар сурталчилсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүлээр аялал зугаалга хийж болдогыг харууллаа  
Үзсэн: 1843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй