Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2017-05-31 06:52:03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч 1-нд төвийн аймгуудын зарим газраар бороо орж, салхи түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

2017 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Халх голын саваар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  26-28 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 3,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 2-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй