Шууд Chart

Тамхинаас татгалзъя /фото/

2017-05-31 10:50:27

Өнөөдөр олон улсын тамхигүй өдөр тохиож байна. Анх 1988 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг тамхинаас татгалзаж, тамхины хор нөлөөг нийгэмд сурталчлан таниулахыг уриалаx өдөр болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Судалгаагаар жил бүр ойролцоогоор 6 сая гаруй хүн тамхи татаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаагаас 600 мянга гаруй нь дам тамхидалтын хор нөлөөнд автдаг гэсэн байна.

Тамхинд 400 гаруй төрлийн химийн бодис агуулагддагаас 43 нь хүний биед маш хор нөлөөтэй буюу хорт хавдар үүсгэх үндэс суурь нь болдог аж. Тиймээс энэ өдрийг НҮБ-ын хүрээнд олон улсын хэмжээнд зохион явуулдаг хөтөлбөрт албан ёсоор багтаажээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тамхинаас татгалзъя /фото/   
Үзсэн: 2759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
BOLD [122.201.24.xxx] 2017-06-14 10:05
TAMHINI UNIIG NEMEH HEREGTEI. TAMHI HYAMD BAIGAA BOLOHOOR OYUTNUUD MASH IH TAMHI TATAJ BNA.

Бидэнтэй нэгдээрэй