Шууд Chart

Дэд сайд Д.Ганхуяг, Д.Рассэл нар уулзав

2013-11-15 11:30:42

АНУ-ын Вашингтон хотноо болж буй Монгол, Америкийн гадаад яам хоорондын уулзалтын манай төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 14-нд АНУ-ын Төрийн департаментад зочилж, америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассэлтай тусгайлан уулзав. Хоёр тал Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдал,  цаашдын төлөв, түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Дэд сайд Д.Ганхуяг хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, үүнд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод ирэх онд мөн өндөр түвшний зочид төлөөлөгчдийг харилцан айлчлуулах талаар ярилцав.

Талууд хоёр орны хоорондын зөвлөлдөх уулзалтад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү механизм нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна.


Дэд сайд Д.Ганхуяг, Д.Рассэл нар уулзав  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй