Өнөөдөр зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Мөн инээд баяслаар ертөнцийг чимэх бяцхан үрсийн баярын өдөр. Одоогоос 93 жилийн өмнө “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Үүнээс нэг жилийн дараа буюу Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.
1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү дэлхийн зарим улс орнууд хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг болжээ.
Тодруулбал, Германд есдүгээр сарын 20, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразильд 10 дугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камеронд 12 дугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.
Инээд баяслаар бүхнийг чимэх хүүхдийн ертөнцөөр... | ||
Үзсэн: 3379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.