Шууд Chart

ТҮЦ машины үйлчилгээ нэмэгдэнэ

2013-11-15 13:26:38

Төрийн Үйлчилгээний Цахим машин буюу ТҮЦ-ээр дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг МТШХХГ-аас өнөөдөр танилцууллаа. ТҮЦ машинаас иргэд УИХ-ын Тамгын газрын үйлчилгээ болох гишүүдэд санал хүсэлт, өргөдөл гомдол хүргүүлэх, уулзах цаг авах, төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээх, санал асуулга авах, гишүүний хийж гүйцэтгэсэн ажил, санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр, хэлэлцэж буй хуулиудын тухай мэдээлэл авах  боломжтой боллоо. Эдгээр үйлчилгээ ТҮЦ машинд нэмэгдсэнээр иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдэд хяналт тавих, тэдэнтэй илүү холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Иргэд өнөөдрийн байдлаар “ТҮЦ” машинаас  иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий Газрын нэг лавлагаа, өдөр тутмын сонин захиалах, цахилгааны төлбөр хийх зэрэг аж ахуйн нэгжүүдийн зарим үйлчилгээг авч байгаа юм.

Нийтэлсэн: Б.Баярт

ТҮЦ машины үйлчилгээ нэмэгдэнэ  
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй