Шууд Chart

Эмнэл зүйн сургалт эхэллээ

2017-06-06 15:23:31

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн Үндэсний их сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллагын “Мэргэжилтнийг тасралтгүй хөгжүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анхан шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах эмнэл зүйн сургалт эхэллээ.



Энэ удаад зүрхний цахилгаан бичлэг, Рентген оношлогоо, Лабораторийн сургалтуудыг  зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдах юм. Сургалтын сургагч багшаар АШУҮИС-ийн багш Н.Батэрдэнэ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Э.Ариунгоо зэрэг төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар ажиллаж байна. Сургалт 2  ээлжээр зохион байгуулагдаж 6-р сарын 16 хүртэл үргэлжлэх юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэл зүйн сургалт эхэллээ  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй