Шууд Chart

Чуулганд оролцож буй эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

2017-06-07 17:17:08

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Төв Евразийн шим тэжээлийн чуулганд оролцож буй ОХУ, ХБНГУ, Казахстан, Тажикстан, АНУ, Япон улсын эрдэмтдийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.



Эдгээр эрдэмтдийн зүгээс хүн хоол хүнсээр эрүүлжиж болдог гэдгийг хэлээд, улс төрийн бодлогод энэ талаарх хууль байх ёстой, бид өөрийн туршлагаа хуваалцан ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, Тажикстан улс баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, ялангуяа гурилыг баяжуулах талаар хуульчилсан байдаг бол Казахстан улс 2004 онд гурилыг баяжуулж үйлдвэрлэх хууль гаргасан байдаг байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Чуулганд оролцож буй эрдэмтдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй