Шууд Chart

Япон улсын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017-06-16 09:59:41

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж, Стратегийн түншлэл хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.


Япон улсын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй