Шууд Chart

Хан-Уул дүүрэгт B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ

2017-06-24 11:16:03

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өчигдөр Яармаг дахь сансар худалдааны төв талбайд боллоо. Тус дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэн бий. Үүнээс 17830 иргэн элэгний B, C вирусын шинжилгээнд хамрагдах ёстойгоос өчигдөр 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагджээ.

Өдөрлөгийн хүрээнд НЭМҮТ, Улсын 3 дугаар төв эмнэлэг,  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв , Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт нийт 3562 иргэнд үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн шинжилгээг хийж зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилаж байгаа ХУЭМТ-ийн эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтнаар шагнаж урамшуулсан бол Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай өвчтөний ор 5-н ширхэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хан-Уул дүүрэгт B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 2024 иргэн хамрагджээ  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй