Шууд Chart

Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно

2013-11-18 17:15:39

 Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ойн арга хэмжээг угтаж УИХ-ын даргын ивээл дор орон даяар нээлттэй зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болно. 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд орон даяар нээлттэй зохион байгуулах энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх оны нэгдүгээр сарын 12,13-нд болох Монголын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авна.  Шатрын спортыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үүднээс тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ивээн тэтгэж жил бүр зохион байгуулж байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно   
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй