Дайны жилүүдэд Японы дарлалд орж ядуу зүдүүгийн зовлон үзсэн БНСУ-ын ард түмэн эх орныхоо бүтээн байгуулалт, сэргээн босголтод хүн бүр өөрийн хичээл зүтгэлээ гарган оролцож хамтын хөдөлмөрөөр өнөөгийн хөгжилд хүрсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 9 дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүдийг БНСУ-д туршлага судлуулахаар боллоо. БНСУ нь дайны жилүүдэд үнс нурам, эвдрэл сүйдэл ихтэй газар нутагтай үлдсэн. Харин өдгөө ногоон байгууламж хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болсон юм. Энэ хөгжилд хэрхэн хүрсэн түүх, ногоон байгууламж барих арга туршлагатай манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцах юм.
БНСУ-ын ногоон байгууламж барих туршлагаас судална | ||
Үзсэн: 1879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.