Шууд Chart

Авлигын хэрэгт холбогдсон сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

2013-11-19 10:07:53

Нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг албан тушаал бууруулж,  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Захирамжид, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,  17.3 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн  Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг  Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Боловсролын газрын даргад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Авлигын хэрэгт холбогдсон сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй