Шууд Chart

Ким Чен Ун-ыг шүүхэд өгөхийг шаардлаа

2013-11-19 10:06:30

Даваа гарагт Солонгосын хойгийн дайны үеэр хулгайлагдсан хүмүүсийн гэр бүлүүдийн холбооныхон мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд  1950-1953 оны Солонгосын дайны үеэр хулгайлагдсан Өмнөд Солонгосын гэр бүлийн гишүүд Гаагийн Олон улсын шүүхэд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун-ыг өгөхийг шаардсан байна.
 
Гэрчүүд Умардын одоогийн удирдагчдыг, тэдний төрөл төрөгсдийг хууль бусаар барьсан болон тухайн тохиолдолд байдлыг зохицуулахын тулд ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж буруутгаж байна.  Ким Чен Ун-аас гадна Умардын Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам, Улсыг аюулаас хамгаалах яамны сайд Ким Вон Хон болон Олон нийтийн аюулгүй байдлын сайд Чой Бо Иля нарыг ОУ-ын шүүхэд өгөхийг шаарджээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ким Чен Ун-ыг шүүхэд өгөхийг шаардлаа   
Үзсэн: 2661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй