Шууд Chart

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ

2017-07-04 11:26:47

Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Blue Sky" зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хурлыг "Эрхтэн шилжүүлэн суулгахад хүний нөөцийг чадавхижуулах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.

Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэх юм байна. Тус хурлын гол зорилго нь  бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч судлаачдад олгох юм байна. 

Энэхүү олон улсын хурал нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарч, нээлттэй явагдах бөгөөд хурлын үеэр эмнэлэгийн шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэн, танилцуулга хийх ажээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ   
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй