Шууд Chart

11 сарын 18 гашуудлын өдөр болголоо

2013-11-19 13:28:09

Татарстаны нийслэл Казань хотын ОУ-ын онгоцны буудалд Москвагийн цагаар 19 цаг 25 минутад Москва-Казаний чиглэлд нисч явсан Boeing 737 онгоц буух үедээ осолдсоны улмаас 50 хүн эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Харин энэ сарын 18-нд Ерөнхийлөгч Путин Татарстан улсын Ерөнхийлөгч Рустам Миннихановтой шөнө утсаар ярьж Казаний онгоцны осолд түүний хүү эндсэн явдалд эмгэнэл илэрхийлжээ.
 
Түүнчлэн онгоцны осолд эндсэн хүмүүсийн гэр бүлд тус бүр 3 сая рублийн даатгалын нөхөн олговор болон асрамжийн мөнгө өгөхөөр болсон төдийгүй  11 сарын 18-ны өдрийг  Татарстаны гашуудлын өдөр болгон зарлалаа.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

11 сарын 18 гашуудлын өдөр болголоо   
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй