Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв 11 дүгээр сарын 18-22-ныг хүртэл нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд Ням гарагийн орой Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг болон холбогдох албаныхан Хүрэлтогоот дахь Одон орон судлах төвд зочиллоо. Энэ үеэр ерөнхий сайд Богдхан уулын эрүүл цэнгэг агаарт орших Одон орон судлах оргилд зочлон гараг ертөнцөөр аялж, амралт чөлөөт цагаа шинэлэг хэлбэрээр өнгөрөөхийг иргэддээ уриалсан юм. Одыг дурандаж, нарны аймгийн гарагуудыг 250 дахин томруулж хардаг энэ төвийг 1957 онд байгуулсан аж. Энэ жилээс эхлэн иргэд бага хэмжээний төлбөрөөр энэ оргилоос од эрхэс дурандаж, одон орон судлалтай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, сургалт авдаг болж байна. Гагцхүү цэлмэг өдөр сонгож, өвлийн цагт дулаан хувцаслаж ирэхийг Одон орон судлах оргилын эрдэм шинжилгээний ажилтнууд зөвлөлөө.
Од дурандаж, гараг ертөнцөөр аялах боломж нээлттэй боллоо | ||
Үзсэн: 3666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.