Цахилгаан шугам сүлжээ ихэвчлэн газар доогуур төлөвлөгдөж хийгддэг тул та газар шорооны ажлаа эхлүүлэхээс өмнө УБЦТС ТӨХК-ийн Түгээх төвд хандаж тодруулга аваарай.
Тодруулга хийлгэлгүйгээр газар шорооны ажил хийх нь кабель шугам гэмтээж, бусдыг цахилгаангүй болгох эрсдэлтэйгээс гадна эрүүл мэнд, амь насанд аюултай!
Таны ажил хийх газар нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бол УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бол УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс тодруулга авна.
Тодруулга авахаар ирэхдээ кадастрын зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, шугам сүлжээний угсралтын ажлын зургаа авчирна.
Та газар шорооны ажил хийх гэж байна уу | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.