Шууд Chart

Аялал жуулчлалын менежерүүд туршлага судаллаа

2013-11-20 10:40:03

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын менежмент, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудал, рестораны захирал, менежерүүдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн аяллыг БНСУ-ын Гояан хотод амжилттай  зохион байгуулаа. Аяллын үеэр Азид тэргүүлэх зэргийн “Лотте“ зочид буудал болон аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны менежмент, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Сургалтад бизнес эрхлэгчид,  Нийслэлийн Аялал жуулчлалын газар, СБД-ийн хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм. Цаашид аялал жуулчлалын үйл ажиллагааг сайжруулах, бусад дүүргийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор  үйлчилгээ өндөр хөгжсөн улс, хотуудад ийм сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Нийтэлсэн: Б.Баярт

Аялал жуулчлалын менежерүүд туршлага судаллаа  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй