Шууд Chart

Оюутны смарт картны захиалгыг хоёр өдөр авна

2013-11-20 12:05:01

11 сарын 20,21-ний өдрүүдэд МОХ-ны төв байранд смарт карт, наалтны захиалгыг авахаар болжээ. Тиймээс захиалж амжаагүй хоцорсон оюутан суралцагчид энэ хоёр өдөр смарт карт наалтаа захиалж болох боломжтой юм. Захиалсан смарт карт 10-14 хоногт гарна. Нийт 113 мянган оюутны захиалга авах ёстойгоос одоогийн байдлаар 106 мянган оюутан смарт карт, наалтаа захиалсан байна.

Та смарт карт захиалахдаа:
1. 5900 төгрөгийг Төрийн банкны 10880017023 дансанд тушаан шилжүүлсэн хуулгаа авч ирэх
2. Оюутны үнэмлэх, /өөрийгөө оюутан болохыг тодорхойлох бичиг баримт/
3. 3*4 хэмжээтэй 1 ширхэг цээж зураг
Эдгээр зүйлсийг бүрдүүлээд 20,21-нд 09:00-17:00 цагийн хооронд захиалах боломжтой юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Оюутны смарт картны захиалгыг хоёр өдөр авна   
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй