Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-11-21 08:39:53

09:00 цагаас PARK HOTEL-д /Жуковын музейн урд талд/ "Сэтгэц, нийгмийн өвчтэй хүмүүсийн эрхийн тухай" семинар эхэлнэ.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс сургуулийн эргүүл “School police” шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн нээлтийн ажиллагаа 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд /орчлон сургуулийн замын эсрэг талд/ болно. Нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга болон албан бусад хүмүүс оролцоно. Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх, гэмт хэргийн гаралтад хэрхэн нөлөөлөх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв” ОНӨҮГ байгуулах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах, уг хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагт Монголын банкны холбооны байранд "Монгол Улсын нийгэм, тогтвортой санхүүжилт хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичиг"-т гарын үсэг зурна. БОНХЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд оролцоно.
 
11.30  цагт MN Мэдээллийн төвд Дархан-Уул аймгийн АН-аас намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг хууль зөрчсөн гэж үзэн сэтгүүлчдэд хандлаа.
 
12:00 цагт Спортын төв ордоны 4-р давхарын хурлын зааланд Үндэсний Супер лигийн Легионеруудыг танилцуулна. Мөн Үндэсний Супер лигийн хамтран ажиллах хэвлэл мэдээллийн байгууллагууд болон лигийн ивээн тэтгэгчтэй гэрээ байгуулж гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

 

14:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнг танилцуулах, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Шинэ жилийг угтах, тэмдэглэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй