Шууд Chart

Улаанбаатар хотод 228 мянга 592 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна

2013-11-21 09:01:05

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.  Энэхүү журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгаа аж.
 
Тодруулбал, нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 мянга 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд 66 мянгаар нэмэгдэж 228 мянга 592 болсон байна. Авто тээврийн газрын мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэсэн дүн байгаа бол Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.
 
Авто тээврийн газрын 2013 оны 8 дугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог гэжээ. Харин нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг гэсэн судалгаа гарсан байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Улаанбаатар хотод 228 мянга 592 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна   
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй