Шууд Chart

Монголчуудын амьдрал гадаадынхны нүдээр

2013-11-21 12:39:09

Хятадын нэгэн сайтад Монголын тэнэмэл амьдралтай хүмүүс өвөл хэрхэн амьдарч байгааг харуулсан зурган мэдээлэл нийтлэгджээ.  Эдгээр зургуудыг тайлбарын хамт уншигч та бүхэндээ хүргэж байна.

Улаанбаатар хот өвөлдөө целсийн -25 градус хүрч маш хүйтэн байдаг. Тийм учраас гэр оронгүй хүмүүс траншейнд  амьдардаг. Өвөл хүнд хэцүү улирал учраас газар доор орж  дулааны шугам бараадан амьдрахаас  өөр ямар ч сонголт байхгүй. Тэд шөнө болохоор шоргоолж шиг мөлхөн ирж эндээ цуглана. Тэд хотын үзэмжид ноцтой нөлөөлдөггүй учир эндээс  хөөх ямар ч шаардлага байхгүй.
Зураглаач: Paula Bronstein, редактор: Wang Pinwei,
 
 
 2000 оны 10 сарын 15.  Улаанбаатар хот. 17 настай Алтанчимэг гэрээсээ цухуйж байна. Тэр найман сартай жирэмсэн.  Түүнд хоол тэжээл олох нь маш чухал юм.  
 
 
2000 оны 10 сарын 15. Улаанбаатар. Алтанчимэг/баруун гар талд/ түүний найз Цэцгээ нар “гэртээ” хоолоо бэлдэж байна. Тэд амьдрал нь шинээр өөрчлөгдөнө гэж ярина. Гэхдээ маш итгэлгүйгээр. Өвөл бүр  тэд энэ  халаалтын турбаг бараадан амьдардаг.  
 
2000 оны 10 сарын 15. Улаанбаатар хот. Алтанчимэг үсээ самнаж байна, Цэцгээ  лааны гэрэлд ном уншиж байна.
 
2000 оны 10 сарын 15 Улаанбаатар хот.  11 настай Мөнхтөр  архийг аль хэдийн уугаад сурчихжээ. Тэр траншейныхаа аман дээр согтуу байна.
 
2000 оны 10 сарын 15 Улаанбаатар хот.  Мөнхтөр согтож траншейныхаа таган дээр унтаж байна.

 

2010 оны 4 сарын 16, Улаанбаатар хот.  36 настай Эрдэнэцэцэг траншейнаасаа тэнгэр ширтэн сууна. Энэ эмэгтэй таван жилийн өмнө Улаанбаатарт ирсэн. Ажилгүй, хог хаягдал цуглуулж амьдардаг.
 
2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот.  Эрдэнэцэцэг дулааны шугаман  дээр унтахаар хэвтлээ.
 
 
2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот.  Эрдэнэцэцэг хатуу цаас ашиглан гарч ороход хамгийн тохиромжтой /төмөр тагны оронд /хаалга хийсэн.
 
2010 оны 4 сарын 15 Улаанбаатар хот. Наранбаатар гэрээсээ толгойгоо цухуйлгаж наранд ээн агаар амьсгалж байна.

2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот. Энэ  эрэгтэйг шөнө  унтаж байх үед хаалга нь онгойсон.

 
2010 оны 4 сарын 16.  18 сартай хүү Мөнх-Оргил орон дээрээ хөтөвч дээрээ эвшээн сууна.   
 
2002-2003 оны Никон ОУ-ын гэрэл зургийн уралдааны ялагч , Английн зураглаач Жамес Хилл “Хайр ба энх тайван” /Оюунаа мөн Цэцгээ/-гийн дурсамж
 
Улаанбаатар хотын төв, ээж нь охиноо тэвэрч байна. Зураглаач зургаараа газар доор амьдарч байгаа хүмүүсийн аз жаргал, итгэл найдварыг нь сайн харуулж чаджээ.
 
 
Эрдэнэцэцэг 36 настай. Тэр маш их даарсан учраас өөрийгөө дулаацуулж байна.
 
Эрдэнэцэцэг голдуу  үхаангүй болтлоо архи уудаг. 
 
Гэр оронгүй хүмүүс хоолойгоор гарч ирнэ.
 
Тэд ойр хавьдаа байгаа дулааны шугаман дээр суун дулаацаж байна.
 
Тэд шөнө ганцхан лаагаар гэрэл гаргадаг.
 
 
Тэдэнд зөвхөн архи уух нь л тааламжтай сайхан байдаг.
 
 Эх сурвалж: China smack.com
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголчуудын амьдрал гадаадынхны нүдээр  
Үзсэн: 7772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
194.145.96.xxx [194.145.96.xxx] 2013-11-23 04:54
Хөөрхий дөө тэр нялх хүүхэд, олигтой хоол идэж байгаа болов уу..Төр засаг гэхээсээ өмнө бид нар өөрсдөө энэ хүмүүст өчүүхэн ч гэсэн туслах гэж оролдсон бил үү.. Ийм амьдралтай хүмүүс байдгийг бүгд л мэддэг гэхдээ мэдэхгүй царайлаад л, тоохгүй орхидог ш дээ.. За за тэр аль хэдийн буруу замаар орсон нөхдүүд ч өнгөрсөн хэрэг гэж бодоход, ийм хүмүүсийн хүүхэд болж төрсөн тэр нялх амьтдад ямар буруу байгаа юм бэ.. Траншейныханд бүгдэнд нь биш юмаа гэхэд ядаж энэ хүүхдүүдийг энэ заваан эргүүлгэнээс гаргахын тулд бид нар төр засгийг хараад байлгүй жаахан ч гэсэн туслах ёстой юм биш үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-22 10:48
helh ch ug algaa. Dlhiid dguur oroh bayalag, mal, gazar nutagtai baij ingej amidrah ch gj dee
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-11-21 19:33
1990 оноос хойших булхай луйвраа 1990 оноос өмнөх ололт амжилтаар хаацайлахыг оролдддог МАН/ бас МАХН/-ын авлигачдын төр барьсан жилүүдийн л зураг байна.төрөө хямралаас гаргаж түмнээ ядуурлаас аврах уриатайгаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тэдний хийсэн ажил бодит байдал дээрээ ийм л байна.Муусайн МАН-ын луйварчид авлигачидыг үзэн ядаж байна.
85.218.60.xxx [85.218.60.xxx] 2013-11-21 19:00
transheinii humuusee tsegtselej ,tedniig bair oron,hool yndtai bolgodog tiim turiig bid husej bn.ARDCHILAL saihan yaridag umnii ur dund iim humuus bii bolson shdee,yrid ni iim humuus bsaniig medehgui um bn
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-21 16:25
Аргагүй ш дээ төр нь ийм байхад
109.12.9.xxx [109.12.9.xxx] 2013-11-21 16:06
za hyatadiin uursdiinh yaduu guilgachid bitgii hel muuhan amidraltai ajilgui ni enenees door l amidardag sh te.muusain hyataduudiin hunii muud durtaig nee
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-11-21 14:34
TED MONGOLCHUUDIIG TARANSHEINII NUHEND HIIH BODLOGIIG BARIJ BNA.OROS HYATAD HOYORIIN DAALGAVARIIG ARDCHILAL GARSAN CH URGELJILUULEN BIELUULJ BNA.HENCH MONGOLIIG UDIRDSAN OROS HYATADIIN NUUTS HELELTSEER HUCHIN TUGULDUR HEVEEREE BGAA.TUUNIIG BLADIMAR ILICH LENIN HIISEN GEREE YUM SHUU.
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-11-21 14:30
HYATADIIN ERLIIZ MONGOLD ZUNDUU BNA.MONGOLIIN TULUU GESEN SETGELTEI HYATADIIN ERLIIZ BAIDAG L GENE.GEHDEE BAIDAG BHOO GEJ BODOJ BAITAL UGUI YUM BNA.MUU AMIDRALTAI HYATADIIN ERLIIZ BNA UU.YAGAAD GEVEL TEDNIIG HYATADIIN TAL OLJ SUDLAAD BIZNES HIIH MUNGIIG NI UGDUG HICHNEEN MONGOLOO GESEN SETGEL BGAAD CH NEMERGUI ERLIIZUUD HYATADAAR TEJEELGEED OROND NI TURIIN UNDURLUGRUU GARAH DAALGAVAR AVAAD CHICHREN DAIRCH BNA.MONGOL HUN BUR UUNIIG UNSHIJ MED.
114.255.191.xxx [114.255.191.xxx] 2013-11-21 14:27
arhidsaar arhidsaar...burhanii oronluu yavsaar yavsaar....hun bish nohoin amidralaar amidarch yavsaar hen ch bish bas hunii orchlond irj baigaagui,amidarch baigaaguigeer chimeeguihen alga boltsgooh yumdaa...........tedend yu heregtei baisan yum bol?hunii orchlongoos yu goridoj torson yum bol???/?HAIR HALAMJUU????UGUIEE EHLEED OORIIGOO HAIRLAJ SURTSGAAY tegeed daraa ni hun hairlaj suray daraa ni ted hariu barig.........
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-11-21 14:25
mongoliin baylagiig ard tumen ni uursduu ezen ni baij hurtdeg bsan bol transheind hun amidrahgui baih baisan yum .yun arbiin ard tumnees ch iluu bayn tansag amidrah baisan ard tumniig mini alj bgaa humuus bol hyatadiin erliizuud.tednii hul gar bologsod 76 mangasnuud.
114.255.191.xxx [114.255.191.xxx] 2013-11-21 14:23
araichdee archaagui yumaa,uhej baisan ch hund muugaa uzuulehgui shuu gesen nogoo Mongolchuud yaachih ni ene ve?

Бидэнтэй нэгдээрэй