Шууд Chart

Иран цөмийн тухай яриа хэлэлцээр хийлээ

2013-11-21 14:10:44

Иран болон дэлхийн 6 улсын төлөөлөгчид Иран улсын цөмийн хөтөлбөрийн тухай яриа хэлэлцээгээр эхний үе шатны гэрээнд хүрэх хамтарсан баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцжээ.

 Лхагва гарагт Женев хотноо эхэлсэн 3 өдрийн уулзалтаар Ираны тал уран баяжуулах үйл ажиллагаагаа зогсоосон нөхцөлд тус улсыг чиглэсэн хориг арга хэмжээнүүдээ барууны улс орнууд цуцлах тухай асуудлыг эхний шатны гэрээнд тусгахаар төлөвлөөд байна
 
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээнд иран улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Ихбритани, Герман улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. 
 
Уулзалтын өмнөхөн Ираны гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи Лхагва гарагийн уулзалтаар талууд тухайн асуудлаар нааштай үр дүнд хүрсэн нөхцөлд гэрээг баталгаажуулах хамтарсан баримт бичгийг нэн даруй батлах тухай асуудлыг хөндөн хэлэлцэнэ гэдгийг мэдээлсэн юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран цөмийн тухай яриа хэлэлцээр хийлээ   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй