Шууд Chart

Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

2017-08-18 12:00:00

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй  төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн зүгээс эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус эмнэлэг нь 1050 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг юм.

Орчин үеийн шаардлагатай тоног төхөөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд дурангийн төрөл бүрийн нарийн хагалгаа, оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тусламж болон хүнд өвчтний эмчилгээ үйлчилгээний чиглэлээр Хятад улсадаа тэргүүлэх зэргийн эмч нар ажилладаг юм байна. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцаж, цаашид Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох, анагаахын оюутнуудыг зуны дадлага хийлгэх, Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Айлчлалын хоер дахь өдөр төлөөлөгчид Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэгт зочлов. Тус эмнэлгийн дарга Чен Зонхуанг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн дизайнаар баригдсан шаардлагатай тоног төхөөрамжөөр тоноглогдсон шинээр ашиглалтад орсон гурав дугаар шатлалын эмнэлэг юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Сансар судлалын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй