Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийн 3 дугаар уулзалт энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Уулзалтад Монголын талыг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, БНСУ-ын судлаачдыг Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн /KIEP/-гийн дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг нар ахлан оролцож, судалгааны ажлын явцын талаар харилцан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзаж, судалгааны ажлын явц, болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцов.
Хамтарсан судалгааны багийн дараагийн уулзалт есдүгээр сарын 21-ний өдөр Сөүл хотноо болно.
Хамтарсан судалгааны багийн уулзалт болов | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.