Шууд Chart

Хилийн чинад дахь Монгол оюутан залуусын чуулган эхэллээ

2017-08-21 17:30:58

Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох “Хилийн чинад дахь монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр ГХЯ-ны  “Зөвшилцөл” танхимд амжилттай эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанд 25 улсад суралцаж буй 100 гаруй оюутан залуучууд болон ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцов. ГХЯ-наас хилийн чанад дахь монгол иргэд, оюутан залуучуудад хандсан бодлого, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.



Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ ирүүлж, уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор болж байгаа бөгөөд маргааш төрийн ордонд үргэлжилнэ.


Хилийн чинад дахь Монгол оюутан залуусын чуулган эхэллээ   
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй