![](/uploads/201311/news/thumb/00959c666bc8c7d80da66ca0f4b18f86_x3.jpg)
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн /101, 105, 102, 103/ тусгай дугаарын утас руу залгаж хуурамч дуудлага өгөн тоглож байгаа нь тус төвийн шуурхай байдлыг хангах, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд саад учруулж байна.
Ийнхүү тоглож залгасан хугацаанд “гал түймрийн, төрөхийн, гэмтэж бэртсэн, гэмт хэргийн дуудлага, мэдээлэл өгөх“ иргэд хүлээгдэж, цаг алдах тохиолдол олон бий. Иймд эдгээр дугаар руу залган хуурамч дуудлага удаа дараа өгсөн тохиолдолд таны дугаарыг хаалгах хүртэлх арга хэмжээг авах болохыг анхааруулж байна.
Хуурамч дуудлага өгсөн тохиолдолд утасны дугаарыг нь хаана | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.