![](/uploads/201311/news/thumb/6d1a6e469563dfce03559a998e5a5362_x3.jpg)
Энэ сарын 28-ны өдрийн 09.00 цагт НИТХ-ын 13 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.
Мөн нийслэлийн өмчөөс 2007-2010 онд хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж баталсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай, нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай, авто зам ашигласны төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг эл хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
НИТХ-ын 13 дугаар хуралдаан болно | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.