Шууд Chart

Ойрхи дорнодын хүүхдүүд вакцинд хамрагдаж байна

2013-11-22 11:54:17

Ойрхи Дорнодын бүс нутагт амьдарч байгаа 20 сая гаруй хүүхэд багачуудад халдварт полимиелит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг НҮБ-аас хийж эхэллээ.

 Энэ өвчний анхны тохиолдол нь Сири улсад 14 жилийн өмнө дэгдэж байсан удаатай юм.
 
Сүүлийн ганцхан сарын хугацаанд тус улсын зүүн бүсийн нэгэн хотод 10 гаруй хүүхэд энэ өвчний халдварыг тээсэн тул хоол хүнс болоод ундны усаар дамжин халдварлах өвчний вирусын дэгдэлтийг саармагжуулах хүрээнд энэ тарилгыг хийсэн юм..
 
НҮБ-ын хүүхдийн байгууллагаас мэдээлж байгаагаар Сирийн иргэний дайны улмаас эрүүл мэндийн системийн хэвийн үйл ажиллагаа доголдож, 500 мянган хүүхэд элдэв төрлийн халдварт өвчнөөс хамгаалах тарилга вакцинд хамрагдаж чадаагүй байна.
 
Энэ нөхцөл байдлын улмаас тус улсын 5-аас доош насны 2 сая 400 мянган хүүхдийн дархлааг сайжруулах вакцин хийхээр төлөвлөжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ойрхи дорнодын хүүхдүүд вакцинд хамрагдаж байна  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй